Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа

2015 оны 2 сарын 20

Энэ сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан. Эдгээр хүмүүсийн дунд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг зүүсэн цорын ганц хүн байсан нь Хакухо М.Даваажаргал байсан билээ.Тэгвэл түүний сумод зүтгэсэн 15 жилийн түүхийг М.Даваажаргалын багш Н.Кенши ном болгон бичжээ. “Хакухогийн ментал буюу дотоод хүч” номыг нь Япон судлаач Д.Төмөрбаатар Монгол хэлээр орчуулсан аж. Хакухо Даваажаргал эх орондоо ирээд Хөдөлмөрийн баатар болсны дараа энэ номоо Монголынхоо уншигч нарт дээжийг нь хүртээсэн юм.Хакухо уг номын нээлтийн үеэр “Аварга хүн ялагдах эрхгүй, ялагдвал зодог тайлдаг тийм л жамтай учраас сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Миний багш Найто Кэнши 15 жил надтай хамт байсан учраас миний үйл хөдлөл, яриа, зан чанарыг хамгийн их ажиглаж мэддэг хүнийхээ олон жилийн үр дүнг тулгуурлаж энэхүү номыг гаргасан. 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн номоо өнөөдөр Монгол хэл дээрээ орчуулан ард түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Хөдөлмөрийн баатар цолыг минь номын ариун цагаан мөр дагаж байгаад бүр ч баярлалаа” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17939
0 эможи
keyboard_arrow_up