Соёлын тэргүүнийг энгэртээ гялалзуулсан жүжигчин Э.Мөнхтөр

2015 оны 2 сарын 17

Сүүлийн үед хайрын кинонд тоглох саналд дарагдсан жүжигчин бол Э.Мөнхтөр. Тэрбээр анх “А Capella” хамтлагийн дуучин гэдгээр нь олны танил болсон.

"Хайрын рекорд", "Сэтгэлийн аргамж", "Амьдралын амт" "Сайн уу амьдрал минь", "Тагнуулч аав", "Миний хайр"  зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Өөрийн дүрээ үзэгч олондоо илүү ойр хүргэж чаддаг авьяаслаг залуу жүжигчдийн нэг.  Тэгвэл жүжигчин залуу өчигдөр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. 

Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээсэн "Аюултай харилцаа" киноны гол дүрийг бүтээж киноныхоо нээлтийн үеэр БШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар энгэртээ СТА гялалзуулав. 

Түүний тоглосон кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн  хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17865
0 эможи
keyboard_arrow_up