Яруу найрагч Б.Мягмаржав "Болор цом"-ын эзэн боллоо

2015 оны 2 сарын 16

Болор цом-32” яруу найргийн наадам Төв аймгийн төвд амжилттай болж өндөрлөсөн. Энэ жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд 34 яруу найрагч шалгарч үлдсэнээс яруу найрагч Б.Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч болсон юм.  Тэрбээр "Болор цом-30" яруу найргийн наадамд дэд байрт шалгарч байсан билээ.Харин наадмын аман хүзүүнд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар орсон бол гуравдугаар байранд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нар шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17755
0 эможи
keyboard_arrow_up