Алдарт Дж.Вердийн "Травиата" дуурь энэ сарын 28-нд тоглогдоно

2015 оны 2 сарын 16

Вердийн “Травиата” дуурь энэ сарын 28-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа  17.00  цагаас тоглогдох гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрын шилдэг залуу уран бүтээлчид тоглох аж. "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэсэн “Травиата" дуурийн хөгжмийг алдарт Ж. Верди бичсэн бөгөөд анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотын театрт тоглож байжээ.

 Манай улсад түүнээс 124 жилийн дараа буюу 1977 оны дөрөвдүгээр сарын 09-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан. Анх тоглогдсоноос хойш 160 гаруй жилийг элээхдээ дэлхийн олон улс оронд тоглогдож хэзээ ч хуучраагүй дуурь юм. Түүнчлэн, Дж.Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17742
0 эможи
keyboard_arrow_up