“NSync” эргэн нэгджээ

2015 оны 2 сарын 15

1990-ээд оны үед залуусыг байлдан дагуулж байсан Америкийн “NSync” хөвгүүдийн хамтлаг эргэн нэгдэж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2004 оны эхээр хамтлагийн гоцлол дуучин Жастин Тимберлейк ганцаараа уран бүтээлээ хийх болж гарснаар хамтлаг тарсан билээ.

Тус хамтлагийнхан өчигдөр Нью Йорк хотноо “Бид эргэн нэгдлээ” гэх үдэшлэг зохион байгуулжээ. Тэд хуучны сэтгэлд хоногшсон дуугаа дуулцгааж, “Биднийг дэмжиж хайрладаг фэнүүд байгаа гэдэгт итгэж байна. Тун удахгүй гайхалтай дуунуудаа хүргэх болно. 10 жил биднийг уйгагүй хүлээсэн фэнүүддээ баярлалаа” гэж хэлжээ. Мөн Тимберлейк твиттертээ “Ганцаараа бус хамтлагаараа уран бүтээлээ гаргах болсондоо баяртай байна” гэж жиргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17714
0 эможи
keyboard_arrow_up