Дурлалт хосуудад зориулсан дуунууд маргааш эгшиглэнэ

2015 оны 2 сарын 12

    Дэлхийн улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст  сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг ч хил хязгааргүй  зүйл бол хайр дурлал юм.  Жил бүрийн 2-р сарын 14 –нд тохиодог гэгээн Валентины өдрийг дурлалт хосуудад зориулсан дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй энэ цаг мөчид дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.                                                             
 2-р сарын 13-14 нд 19.00 цагт улсын Филармонийн тайзнаа тоглогдох тус тоглолтонд Дуучин Наагий, Хулан, Улсын филармонийн Баян Монгол чуулгын хөгжимчид оролцож   “Өөртөө”, “Чиний үгүйд”, “Хайрын бурхан”, “Хайраа би”, “Энэ бол хайр”, Casablanca”, “Unchained melody”, “When you tel me that you love me”, “Can`t help falling in love зэрэг олон сайхан дуу, хөгжим нэгэн тайзнаа эгшиглэх юм.
 Тасалбарыг улсын филармонийн кассаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэнэ.
            Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012,7014-8012

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17581
0 эможи
keyboard_arrow_up