“Алтан хуур-2014” -ын шилдгүүд маргааш тодорно

2014 оны 4 сарын 21

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд буюу маргааш Монгол бөхийн өргөөнөө болно. Энэхүү наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай. Энэ жилийн хувьд ч мөн адил 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох ажээ. Энэхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж шилдгүүдээ тодруулах юм.

    "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
    "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
    “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
    “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
    “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
    “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
    “Нийтийн дуучны шилдэг концерт”
    “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
    “Нийтийн дуучны шилдэг цомог”
    “Нийтийн дуучны шилдэг студи”
    “Нийтийн дуучны шилдэг видео клип”
    “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг болон урилга, тасалбарын талаар 96364147, 86004147 дугааруудаас лавлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1754
0 эможи
keyboard_arrow_up