Т.Дэлгэрмөрөн ахмадууддаа зориулж үнэгүй тоглолт хийнэ

2015 оны 2 сарын 11

"Номин талст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн буурлууддаа хүндэтгэл илэрхийлсэн тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 12-ны 15 цагаас Соелын төв өргөөнд толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн засаг даргын тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэх гэнэ. Мөн албан байгууллага, хувь хүмүүс дуучинтай холбоо тогтоож буурлууддаа буян түгээж болох аж. Тоглолтонд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17499
0 эможи
keyboard_arrow_up