Жүжигчин И.Одончимэг алаг нүдэн хүргэнээ өөрийн залгамжлагчаар сонголоо

2015 оны 2 сарын 10

Цаг ямагт олны анхаарлын төвд байдаг алдартай гэр бүлүүдийн нэг нь гавьяат жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нар билээ. Шинэ он гараад удаагүй байхад уран бүтээлч хосууд "Танхай тээгч" киногоо үзэгчдэдээ өргөн барьсан  бол хүргэн Б.Билгүүн ч мөн үзэгчдийг ид байлдан дагуулж байгаа "Тютю" кинонд тоглоод амжсан.Багаасаа урлагт дурласан Б.Билгүүн мэргэжлээ дээшлүүлэхээр харийн орныг зорьж байгаа аж. Алаг нүдэн Одноогийн алаг нүдэн хүргэн суралцахын хажуугаар ажиллах гэрээ ч байгуулаад амжжээ.Түүнийг харийн оронд сурч, ажиллах санааг хадам ээж Одноо нь гаргасан хэмээн ойр дотныхон нь жиг жуг гэлцэх юм билээ. Монголчууд ихэвчлэн амьдралаа дээшлүүлэх гэж гадаадад ажиллах гэрээ байгуулдаг. Тэгвэл олноос онцгой урлагийн гэр бүлд амьдралаа дээшлүүлэх шаардлага тулгараагүй л баймаар юм.Тэгэхээр гярхай Одноо хүргэнээсээ авьяасын оч олж хараад, хилийн чанадад суралцаж, мэргэжлийн түвшинд боловсорч ирэхийг хүсч байгаа бололтой. Магадгүй тэрбээр хожмоо урлагийн ертөнцөд цахиур хагалах нэгнийг бэлтгэж, өөрийн залгамж халаагаа бэлтгээд эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17425
0 эможи
keyboard_arrow_up