УДБЭТ-ын тайзнаа "Монголын алтан хоолойтнууд" удахгүй эшиглэнэ

2015 оны 2 сарын 10

  Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш  “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд дахин “Их тайз”-наа гарахаар болж байгаа юм.

    Тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцох бөгөөд энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг "Их театр"ын тайзнаа эгшиглүүлэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 98018811. 95469964, Касс:70118187 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17423
0 эможи
keyboard_arrow_up