Жүжигчин С.Болд-Эрдэнэ үзэгчдийг инээлгэнэ

2015 оны 2 сарын 10

Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ драмын чиглэлийн кино, жүжигт л дүрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл тэрбээр жүжигчин хүн өөрийгөө эвдэх ёстой гэдгийн жишгээр инээдмийн дүрд тоглохоор болсон гэнэ. Тэрбээр анх удаа дэлгэцийн бүтээлд инээдмийн дүр бүтээж байгаа бөгөөд өмнө нь тайзны бүтээлд хэд хэдэн удаа инээдмийн дүр бүтээж байжээ. Тодруулбал, тэрбээр “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” киноны гол дүрд дуучин П.Баярцэнгэлийн хамт тоглож буй юм. Драмын тайзны ханхүү, Гамлет, дэлгэцийн бүтээлийн дурлалт залуугийн дүрд ихэвчлэн тоглодог С.Болд-Эрдэнэ, залуу дуучин П.Баярцэнгэл нар үзэгчдийг хэрхэн хөгжөөхийг тун удахгүй уг киноноос харж болох нь ээ.

Та бүхэндээ “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” киноны зураг авалтын үеийн сонирхолтой агшинг хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17392
0 эможи
keyboard_arrow_up