"Болор Цом" яруу найргийн наадам энэ сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2015 оны 2 сарын 05

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам 2 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ.

Тус наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ. Болор-цом наадам энэ жил 5 дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17155
0 эможи
keyboard_arrow_up