Морин хуурын чуулгын “Торгоны хээ” тоглолт өнөөдөр эгшиглэнэ

2015 оны 2 сарын 05

Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард  иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийн бий болгох, бүтээл туурвигчид уран бүтээлчдийг алдаршуулах хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх, Монгол хөгжмийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой ажээ. 

   “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд морин хуурын чуулгын уран бүтээлчдийн гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн  “Торгоны хээ” тоглолт өнөөдөр Улсын филармонийн концертийн танхимд 19:00 цагаас болох гэж байна. Тасалбарыг улсын Филармоний кассаар борлуулж байна 70148012 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17132
0 эможи
keyboard_arrow_up