Морин хуур хөгжмийг бие дааж сурах ном, DVD хэвлэгдэн гарлаа

2015 оны 2 сарын 04

Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-н ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн хэвлэн гаргажээ. Айл гэр, албан газар бүрийн хойморт залрах болсон Морин хуур хөгжмөө хоймортоо өлгөдөг биш эгшиглүүлдэг болцгоож, сурахыг хүссэн хүн бүр гэрийнхээ жаврыг өөрсдөө үргээж, өвөг дээдэс ахан дүүстээ морин хуурын эгшгээр сэтгэлийн мялаалга өргөхөд тань туслах энэхүү бүтээл нь өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогдолтой хичээл болсон. 

    Тус хичээлийг үзсэнээр : Хуурын анхны мэдэгдэхүүн, бүтэцтэй танилцаж, хөгжмөө зөв барих, нумаа зөв татаж түлхэж дуугаргаж сурах, хөнгөн хэлбэрийн дуу эгшиглүүлэх, номонд орсон аяыг тоглож сурахаас гадна хуурын энгийн засвар үйлчилгээг хийж сурах юм. Хичээлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Мэргэжлийн морин хуурчдын улсын болон олон улсын уралдааны Гранпри шагналт, Дэлхийн Урлагийн олимпийн алтан медальт, СУИС-н багш П.Тэмүүжин заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17096
0 эможи
keyboard_arrow_up