"Учиртай гурван толгой" дуурь энэ сард тайзнаа амилна

2015 оны 2 сарын 04

УДБЭТ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриа энэ сарын 15-ны өдөр тавих гэж байна. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Б.Дамдинсүрэнгийн“Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичин ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байсан юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.

 “Учиртай гурван толгой” дуурь нь гадаад орнуудад болсон хүндэтгэлийн тоглолт, Монголын соёлын өдрүүд, олон улсын наадамд Монголын уламжлалт ба орчин үеийн урлагийн төлөөлөл болж байв. 1947 онд Чехословак улсад болсон дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар уг дуурийн хэсгээс дуулж оролцжээ. Улсын төв театрт ажиллаж байсан Оросын мэргэжилтэн Н.Бельский уг жүжгийн үзэгдлээс орос хэл дээр хэсэгчлэн орчуулсан байна. Хятад хэл дээр уг жүжгийн танилцуулгыг анх 1958 онд хэвлэжээ. 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны эскизийг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийж явуулжээ. “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тогложээ.

Мөн 1999 онд Монгол Японы соёлын харилцааны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Японы дуучин Окуяма Юми Улсын дуурь бүжгийн академик театрын тайзнаа уг дуурийн нэгдүгээр үзэгдэлд Нансалмаагийн дүрд тогложээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17062
0 эможи
keyboard_arrow_up