"Outlaw" хамтлаг "Санахын нэр" тоглолтоо хийнэ

2015 оны 2 сарын 03

Урлагийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш чамгүй амжилттай яваа хамтлагийн нэг бол hip hop урсгалаар дуулдаг “Outlaw” хамтлаг юм. Тэдний “Надаас бүү холдооч”, “Шаргал гуниг”, “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Нулимсандаа би хайртай”, “Зүрхгүй” гээд олон уран бүтээл нь залуучуудын сонсох дуртай дууны нэг хэдийнээ болж чаджээ.
 
    Тус хамтлагийн залуус анхны бие даасан тоглолтоо 2009 онд "Надаас бүү холдооч" нэртэйгээр зохион байгуулж байсан бол 2010 онд 2 дахь тоглолтоо эх үрсийн баярыг тохиолдуулан хийж байжээ. Харин тэд удахгүй болох "Гэгээн хайрын өдөр"-ийг тохиолдуулан бүх сонсогч фенүүд болон дурлалт хосууддаа зориулан "Санахын нэр" Live concert-оо хийхээр болжээ. Тоглолтонд Хишигдалай, Сүнс хамтлаг, Ice-Man, 3 Бүдүүн, Зоригт, Аадар зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөхнээ.
 
     Тоглолт 2 дугаар сарын 14-ны өдөр 19:00 цагт Blue sky Vegas night club-д болох юм байна. Тасалбарыг 14-ны өдрөө Vegas night club-аас худалдан авч болох бөгөөд 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17027
0 эможи
keyboard_arrow_up