Бооёо дахиж инээхгүй ч байж магадгүй

Бооёод үнэхээр хэцүү байгаа
Болдогсон бол оронд нь явчихмаар л байгаа
Хэлж мэдэхгүй зовлонд
Хэнхэлдэг цээж нь задрах шахаж байгаа
Бусдад инээмсэглэл бэлэглэх гэж яваад
Буруутан болсондоо харамсаж суугаа
Орчлон ертөнцөд мартахын аргагүй гуниг тээсэн болохоор
Одоо тэр хэзээ ч дахиж инээхгүй байж магадгүй
Шүүмжилсэн шүүмжлээгүй түүнд амьдрал хүнд байгаа
Шүүлт бүхэнд өөрийгөө л тэр буруутгаж суугаа
Хүнд өдрүүдийг давах гэж
Хүүгээ алдсан эцэг шиг нь хэцүү байгаа
Аав ээжийнх нь царайг харах болгонд шаналаж, шатаж байгаа
Амьдрал түүнд там шиг л байгаа хүмүүсээ
Бурууг түүнд тохох гэж бүү улайр хүмүүс минь
Буцаж яваад, ирдэг нь хорвоогийн жам болохоор
Буцааж болохгүй амьдралын үнэнтэй эвлэрэхэд хэцүү ч
Бурууг зөөллөж амьд үлдсэнээ хайрлая хүмүүс минь
Ард түмнээ үргэлж инээмсэглүүлдэг байсан Бооёо
Ахиж хэзээ ч өөрөө инээхгүй байж магадгүй
Амьдрал түүнд одоо там шиг санагдаж байгаа
Аяа хүмүүс минь өгсөн инээмсэглэлийнх нь төлөөсөнд
Түүнийг бид буруутгах ёсгүй.....









