Монгол улсын морин хуурын чуулгын "Торгоны хээ" тоглолтын билет эрэлт ихтэй байна

2015 оны 2 сарын 03

Морин хуурын чуулгын “ТОРГОНЫ ХЭЭ” цагаан сарыг угтсан гайхамшигт ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх гэнэ. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тайлбартайгаар хүргэх энэ тоглолтыг албан байгууллагууд ахмад ажилчиддаа, хувь хүмүүс  настан буурлууд аав ээждээ цагаан сарын бэлэг болгон ихээр авч байгаагаас тоглолт дахин тоглогдох төлөвтэй байгаа гэнэ.  Тоглолт Улсын Филармонийн танхимд 02 сарын 05-нд 19 цагт болох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16992
0 эможи
keyboard_arrow_up