Гэгээн хайрын өдрөөр "Хүслийн хайр" биелэлээ олно

2015 оны 2 сарын 02

Удахгүй болох гэж буй "Гэгээн хайр"-ын баярыг тохиолдуулан бүх дурлалт хосууддаа болон рок, поп урлагийн үнэнч сонсогч залуучууддаа зориулан энэ сарын 14-ны өдөр “Хүслийн хурим” компаниас “Хүслийн хайр” тоглолтыг зохион байгуулж байна. Монголын урлагийн шинэ өнгө төрхийг тодорхойлсон хамтлаг дуучид нэгдэж сэтгэл зүрхний мөнхийн дагуул болсон хүслийн хайрыг уянгалуулах гэж байна.

   Тоглолтонд: Vanquish хамтлагийн дуучин Дандий, Дуучин Хишигдалай, загвар өмсөгч залуучдын “V.R” хамтлаг, “Maaz”, хамтлаг, дуучин Зоригт, Лодко, NMN, “Rec on”, “Stay” зэрэг амьд хөгжмийн хамтлаг, “Аймар” продакшн болон “Улаан театр”, “Улаанбаатар чуулга”-ын хамт олон хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх нь ээ.Тоглолт 2 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар чуулгын танхимд 18:00 цагаас болох гэж байна. Хайрын баярын өдрийг хайртай хүнийхээ хамтаар хэзээ ч мартахгүйгээр гайхалтай өнгөрүүлэх боломжийг энэ үдэш таньд олгож байна.

Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетын кассаар худалдаалж байна. Утас: 96678266, 96460803

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16914
0 эможи
keyboard_arrow_up