"Ажлын дараа" үзэсгэлэн нээлтээ хийнэ

2015 оны 2 сарын 02

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй "Бахархан дурсагдах Дашбалбар нутаг минь" Дорнод аймгийн Дашбалбар сумыг сурталчлах 90 жилийн ойн ажлын хүрээнд Ардын зураач Г.Одонгийн уран зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу 2 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. 

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Г.Одон нь Монгол орныхоо бүх аймаг,сумуудын нутгаар аялан явж олон тооны судалбар зураг хийхийн хамт Монгол нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль, ард түмнийхээ түүх, аж байдлын сэдвийг голлон зурдаг байснаас гадна хөрөг зураг ихээхэн зурдаг байсан аж. Зураач нийтдээ 200 гаруй уран бүтээл туурвиж, эх орныхоо дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний зурсан “Ажлын дараа” зураг социализмын үеийн хамгийн алдартай бүтээлийн нэг. Уг зургийг харсан хэн бүхэнд ажил амралтын тухай гэхээсээ нүүдэлчин монголчуудын нэг хэсгийн ахуй амьдрал, зан төрх, ааш араншинг илүүтэй нээн харуулсан байдаг ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16903
0 эможи
keyboard_arrow_up