“Universe Best Songs-2014” ялагч “Korea Collage Media Art” сургуульд суралцана

2014 оны 4 сарын 17

“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Universe Best Songs-2014” наадмын шилдгүүдийн анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна. Наадамд үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, тус  наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсгөөр өрсөлдөнө. Энэхүү наадмыг гадаад, монгол, дуэт дуу, гала тоглолт гэсэн үе шаттайгаар явуулах юм. Эхний шатны шалгаруулалтын зураг авалт энэ сарын 18-19-нд эхэлж удахгүй үзэгчдийн хүртээл болно. Шалгаруулалтын үеэр хасалт хийхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, Гала тоглолтод оролцох эрхтэй болно.

Нэгдүгээр байр Гран-При шагналтан ИБУИНВУ-д үнэ төлбөргүй нэг жил суралцах сургалтын төлбөр, оюутны визний  хураамж, ном сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, хоол, нислэгийн зардал, БНСУ-д “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3,5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, байр, хоолны зардал болон ивээн тэтгэгчийн шагнал хүртэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1686
0 эможи
keyboard_arrow_up