Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг өнөөдөр шүүнэ

2015 оны 1 сарын 29

“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, П.Оюунтуул нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шүүнэ. Тэднийг өнгөрсөн 9-ний өдөр шүүх байсан ч өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад П.Оюунтуулын хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт буруутган 7 жил 10 хоногийн ял оноосон. Учир нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр ялласан юм. Харин Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс гэмтлийн зэргийг тогтооход ойлгомжгүй зүйл байна гэсэн үндэслэлээр  нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болж, Ц.Алдармаа арванхоёрдугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гарсан билээ. Мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гарч, Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүнд биш хүндэвтэр гэж гарсан юм. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдөх юм байна. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой аж. Хэрвээ “тэнсэн”-д хамрагдаж чадвал Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломж бүрдэнэ.Гэвч улсын яллагчийн зүгээс үүнийг эсэргүүцэж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ.Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн юм.Улмаар Ц.Алдармаа шүүхээс ял авч, харин цээж нурууны хэсгээр их хэмжээний түлэгдэлтийн сорвитой болсон жүжигчин Д.Оюунтуул өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд БНСУ-ыг зорьсон. Тэрбээр нурууны арьс шилжүүлэх мэс засалд орох бөгөөд эмчилгээний зардлыг Ц.Алдармаа бүрэн төлөхөөр болсон байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16749
0 эможи
keyboard_arrow_up