"ЭХ ОРОН- ОЮУН САНАА- ЯРУУ НАЙРАГ"-ийн наадмын 1-р шатны дүн гарлаа

О.Дашбалбар агсны оюун санааны их үйл хэргийг үргэлжлүүлж, эх орондоо оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Эх орон-оюун санаа-яруу найраг” наадам нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг шүлэг яруу найрагт дур сонирхолтой болгох, мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг. Энэ удаагийн наадам нь яруу найраг, уулзалт ярилцлага, уран уншлага гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт нь амжилттай болж өндөрлөлөө. "ЭХ ОРОН- ОЮУН САНАА- ЯРУУ НАЙРАГ" наадмын хоёрдугаар даваанд Д.Сосорбарам, Л.Лхагвасүрэн, О.Цэнд-Аюуш, М.Наранболд, П.Гэрэлхүү, Б.Адьяабаясгалан, Н.Сэргэлэнбаатар, П.Уянга, Д. Амгаланзаяа, Т.Дарханхөвсгөл, Б. Ууганбаяр, Б.Жамбалдорж, А.Нарантунгалаг, Э.Ядамжав, А. Мөнхжин, н.Борхүүхэн, Т.Эрдэнэцогт, С. Отгончимэг, Л.Ганзул, Н.Оюунтуяа, Я. Баяраа, Н. Минжинсайхан, Б. Батсайхан, М. Мөнхтунгалаг, Б. Эвсүү, н. Алтанхуяг, н. Батбаяр, Ай. Төмөр-Очир, С. Начи, Ч. Энхтөр гэсэн 30 шүлэгч шалгарч үлдсэн бөгөөд тэмцээний 2-р шат Сүхбаатар аймагт болох юм байна. Тэмцээнд оролцогчид болон зохион байгуулагчид маргааш Сүхбаатар аймгийн зүг хүлгийн жолоо зална.









