Эмоцийнхон үзэгчдийг гэгэлзүүлсээр, өөрсдөө гоголзсоор
2014 оны 4 сарын 17
Хошин урлагийнхан элдэв зүйлийг сэтгэхдээ гаргууд. Уран бүтээлдээ ашигласан үг хэллэг нь хүмүүсийн дунд “моод” болдог нь бичигдээгүй хууль гэлтэй. Хэзээнээс уламжлагдсан энэхүү хуулийг Хошин урлагийн хамгийн отгон продакшн болох Эмоци хамтлагийнхан ч хэрэгжүүлж байна. 4 сарын 7-ноос эхлэн МҮЭСТО-нд 19 цагаас өдөр бүр тоглогдож буй “Хамтдаа гэгэлзэе” тоглолтонд нь тоглогдож буй нэгэн үзүүлбэрт МУСТА Тэмүүжин буюу Тэмка гэгэлзэж, МУСТА Төвшинтөр буюу Төтө гоголзож байна. Гэгэлзэж, гоголзохын учрыг энэхүү тоглолтоос үзэгч та өөрөө л үзэж мэдрээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1669
0 эможи