“...Төгсгөлгүй эхлэл...” Чингис хотоос эхлэнэ
Монгол поп-опера “Увертюра” хамтлаг нь 2013 оны 10-р сарын 23 ,24-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхны бие даасан “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтоо амжилттай тавьсан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр мөн оны 11-р сарын 26-ны өдөр “UB Palace”-ийн концетын их танхимд дахин тоглосон билээ. Монгол поп опера чиглэлээр тасралтгүй дөрвөн жил уран бүтээлээ туурвисан тэд энэ үеэр хийсэн бүтээснээ тайлагнаж, дэлхийд данслагдахаар хамтлаг болсноо үзэгчдэд мэдрүүлсэн юм. Энэхүү тоглолтын хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг нар хамтран ажилласан бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан энэхүү тоглолтыг хөдөө орон нутгийн үзэгчид хүрэлцэн ирж тоглохыг хүсэхийн зэрэгцээ “тулган шаардсаар” байгаа ажээ. Тиймээс тус хамтлагийн залуус “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолтоороо Монгол орон даяар тойрч эхэлсэн байна. 4-р сарын 12,13,14 нд Зүүн хараа Дархан Эрдэнэтэд тоглоод ирсэн бол 4 сарын 18наас эхлэн зүүн аймгуудаар хийх тоглолтоо Хан хэнтий нутгийн Их эзэн хааныхаа нэрээр овголсон Чингис хотоос эхлэх юм байна. “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолт энэ сарын 19нд Сүхбаатар аймаг, 20нд Дорноговь , 21нд Багахангайд тус тус тоглогдоно.