“Хүүгүй Ломбард” тун удахгүй

2014 оны 4 сарын 17

“Хүүгүй Ломбард” хэмээх содон нэртэй бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киноны  зураг авалт энэ оны 3-р сарын 22 нд эхэлсэн билээ. Харин өчигдөр зураг авалт дууссан гэсэн сайхан мэдээг уран бүтээлчид маань дуулгалаа. Тус кинонд МУАЖ Г.Мягмарнаран, МУСТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг буюу Ааяа, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  МУСТА Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин МУСТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин МУСТА Р.Адьяа...   гээд энэ цагийн хошин урлагийн нүүр царай болж буй олон авъяслаг уран бүтээлчид оролцон тоглосон бөгөөд киноны голд дүрийг “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, Г.Анхбаяр буюу “Show biz” Анхаа, залуу жүжигчин  Э.Мөнхсoёл нар бүтээжээ. Киноны найруулагчаар МУАЖ Б.Мөнхдорж найруулагчийн гарын шавь “Оюунлаг” продакшны уран бүтээлчид болох Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажиллаж байгаа бөгөөд “Гуулин шим” ХХK, “Итали пицца 1895” зэрэг байгууллагууд тус уран бүтээлийг дэмжин хамтран ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1667
0 эможи
keyboard_arrow_up