Т.Билгүүнийг сүүлчийн замд нь үдэж өглөө...

2015 оны 1 сарын 28

Энэ сарын 23-ны өдөр Монголын хошин урлагт нөхөж баршгүй эмгэнэлт үйл явдал тохиосон нь  "Шинэ үе" продакшны жүжигчид аялан тоглолтоор явж байх үедээ осолдож жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, 2 жүжигчин хүнд хөнгөн бэртэл авсан явдал билээ. Тэгвэл Монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлоод байсан талийгаачийг эцсийн замд нь үдэж өглөө. Түүнийг үдэж өгөхөөр гэр бүлийнхэн, анд найзууд, ажлын хамт олонгоос гадна үзэгчид фенүүд нь ч хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний нүд нулимстай, царайнд нь гуниг тодорч байсан юм. 

-Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчдийн эмгэнэл-

Тайванбаатарын Билгүүн. 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зуурдаар нас нөхчиж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тайванбаатарын Билгүүн нь 1984 оны арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод мэндэлсэн юм.  2002 онд Нийслэлийн 51 дүгээр сургуулийг дүүргэж  2002-2006 онд СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгсөж, 2005 оноос эдүгээ хүртэл Монголын хошин урлагийн  “Шинэ үе” продакшнд жүжигчнээр ажиллаж байлаа.

Тэрбээр тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг чадварлагаар бүтээж, мэргэжил нэгт нөхдийнхөө тэргүүн эгнээнд байж чадсан Монголын хошин урлагийн түүчээ болсон авьяаслаг жүжигчин, ард түмний хайртай хүү нь байлаа.Түүний авьяас билэг, уран чадварыг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ. Түүний эелдэг найрсаг, хөдөлмөрч, бүтээлч, дайчин зан чанар гэгээн дүр төрх нь гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран мөр зэрэгцэн зүтгэсэн уран бүтээлч, үзэгч түмнийх нь зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16652
0 эможи
keyboard_arrow_up