Топ модель Х.Бадамгэрэл Германыг зорих нь

2015 оны 1 сарын 27

“Гоёл” наадмаас отгон топ моделиор өргөмжлөгдсөн загвар өмсөгч Х.Бадамгэрэл Герман улсын загварын шоунд оролцохоор тус улсыг зорьжээ.Энэхүү загварын шоу нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд дэлхийн 200 гаруй орноос загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид оролцож үндэсний үйлдвэрлэлээ сурталчилдаг юм байна.Энэ жилийн наадамд манай улсаас оролцож буй загвар зохион бүтээгчид зөвхөн ноолуураар урласан шинэ загваруудаар оролцох гэнэ. Мөн “Торго” болон “Говь” компанийн загвар зохион бүтээгчид оролцож, Монголын хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох юм байна.






 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16613
0 эможи
keyboard_arrow_up