Я.Гэрэлчулуун анхны бие даасан тоглолтоо хийнэ

2015 оны 1 сарын 27

Хөвсгөл нутгаас төрөн гарсан МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлсүх ирэх хоёрдугаар сарын 6-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Хойморь сайхан нутагтаа дэндүү хайртай хэмээн өөрийн шүлгийг бичсэн Хөвсгөл нутгийн сайхан аялгуураар нийтийн дууны салбарт хүч түрэн орж ирсэн залуу дуучин өдгөө олон сайхан уран бүтээлийн эзэн болсон байна. Түүний “Монголоо санасан сэтгэл” уран бүтээл нь өнгөрсөн онд Морин хуур наадмын шилдэг дуугаар шалгарч байсан юм.Төрөлх нутаг Хөвсгөлдөө жил бүхэн тайлан тоглолтоо хийдэг залуу дуучны нийслэлд хийж буй анхны бие даасан тоглолтод урилгаар МУГЖ С.Жавхлан, МУСГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Амаржаргал болон Хөвсгөл нутгаас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолт 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16611
0 эможи
keyboard_arrow_up