Дуучин А.Түмэн-Өлзийгийн шинэ бизнес

2015 оны 1 сарын 26

Сүүлийн үед цахим ертөнцөд шуугиан тариад баайгаа  вьетнамчуудын үйлдлээс болж монголчууд Хятад хүмүүсээс илүү тэднийг үзэн ядах боллоо. Тэр тусмаа  авто машинаа тэднээр засуулахаа болье гэсэн уриалгыг ч гаргаад байгаа юм. Монголчууд вьетнамчуудаар машинаа  засуулж байгаа нэрээр доромжлуулж байна тиймээс өөрсдөө машинаа засах хүсэлтэй байгаа бол энэхүү аяныг дуучин А.Түмэн-Өлзий  дэмжиж байгаа бөгөөд нөхөртэйгээ машин засварын газар нээхээр болсон гэнэ. Тодруулбал, А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудсанд “Манай нөхөр FM-д ажилладаггүй юм. Нөхөр маань Швед улсад машины мэргэжлийн кузов засварын мэргэжлээр төгсөөд 15 жил мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаад ирсэн. Би ч нөхрийнхөө алтан гараар бахархдаг шүү. Энэ муухай, хүний мөсгүй, нохой тамлаж алж иддэг хэдэн вьетнамчуудаар машинаа засуулж, хайран хэдэн төгрөгөө гарздаж байхаар тун удахгүй бид хоёр томоос том гоё засварын газар нээхээр болсон тул монголчууд маань боломжийн үнээр манайхаар үйлчлүүлээрэй. Мэргэжил бүхэн сайхан” хэмээн бичсэн байх аж. Ямартай ч дуучин бүсгүй сиймхийг ашиглахаар шийдсэн бололтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16522
0 эможи
keyboard_arrow_up