Ким Кардашьяны бага дүү эгч нарынхаа замналаар явахын тулд дунд сургуулиа хаялаа

2015 оны 1 сарын 23

Ким Кардашьяны алдар нэр бага дүү Кайли Женнерт нь сөргөөр нөлөөлж эхлэв бололтой. Өдгөө 17 настай тэрбээр эгч нарынхаа замналыг дагаж, нэр алдарт хүрэхээр шийдэж, дунд сургуулиа хаяжээ.Кимийн 19 настай дүү Кендалл моданы ертөнцийг байлдан дагуулж байгаа бол 35 настай эгч Кортни гурван хүүхдээ баатарлагаар өсгөж байна. Харин Ким Кардашьян өөрөө утасны нэгэн аппликейшнээрээ сая сая доллар олж байгаа билээ.Эдгээрийг ажигласан 17 настай охин тэссэнгүй бололтой, өөрийн гэсэн карьер хөөхөөр шийдсэн байна. Ингэхдээ заавал нэг зүйл золиослох ёстой болсон нь сургууль байлаа. Тэдний гэр бүлд ойр эх сурвалжийн мэдээлснээр Кайли хэдэн сарын өмнөөс л гэрийн сургалтаа хаяж, өөрийн гэсэн брэндтэй болохын тулд хамаг эрч хүчээ зарцуулахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн гэнэ.Дунд сургуулиа дүүргээгүй хаяж буй охиныхоо шийдвэрийг 59 настай Крис Женнер нь тайвнаар хүлээн авсан байна. Тэрбээр өөрөө охидынхоо менежерээр ажилладаг болохоор хичээл хийхгүй сул цагаараа ашигтай төсөл санаачилна гэж үзсэн бололтой.Харин Кайлигийн эцэг Брюс Женнер охиныхоо шийдвэрт дургүйцэж, хуучин эхнэрээ үүнд нь буруутгаж байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16420
0 эможи
keyboard_arrow_up