Яг одоо төв талбайд С.Жавхлангийн цуглаан болж байна
2014 оны 4 сарын 17
Дуучин С.Жавхлангийн зохион байгуулж буй дээлтэй өдөрлөг яг одоо төв талбайд болж байна. Тэрээр давхар сайдын алба хашдаг гишүүдийн асуудалд дээл гэдэг үгийг оруулсныг эсэргүүцэж байгаа бөгөөд МАН-ынхан төв талбайдаа үндэснийхээ дээлийг доромжилсон үйлдэлдээ ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байгаа юм байна.
Жавхлан үүнийгээ "Тэр хууль нь батлагдана уу? Хэн нь огцорно уу? Хэнтэйгээ яаж хэрэлдэнэ үү? тэдний хэрэг тэндээ л болох ёстой. Хамгийн гол нь Монголын алтан ургийн өмсдөг "Энэ хүмүүс Монголчууд байна" гэж хэлэх энэ сайхан өв соёлоо ийм муухай хэрүүлд оролцуулж байгааг хараад би харамсч байна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1642
0 эможи