“Сонгодог хөгжмийн концерт” –д зочлоорой

2015 оны 1 сарын 23

Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” энэ сарын 29-нд улсын филармонид тоглохоор болжээ. Уг тоглолтыг Монголын хөгжмийн урлагийн түүхэнд  шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтэнд зориулж буй юм.  “Сонгодог хөгжмийн концерт”-ыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/  тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш /МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгох аж.

  Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж  ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож Л.Мөрдорж “Эх орон” симфони I анги, Э. Чойдогийн “Найрамдал увертюр” /удиртгал/,  Ж. Чулуун   “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал зэрэг бүтээл эгшиглэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16413
0 эможи
keyboard_arrow_up