Жүжигчин Н.Ялалт кино урлагт хувьсал хийнэ

2015 оны 1 сарын 23

Шинэ цагийн жүжигчдээс толгой цохидог, өөрийн өнгө төрхтэй жүжигчин Н.Ялалт тун удахгүй кино урлагт цахиур хагалах нь ээ. Н.Ялалт өөрийн продакшинаа байгуулан, багаа бүрдүүлж шинэ киноны ажилд ханцуй шамлан оржээ. Жүжигчний ур чадвараараа олон сайн дүрийг ончтой амилуулсан тэрээр шинэхэн продакшиндаа “ОНЧ МЭРГЭН” гэх нэрийг оновчтой хайрлажээ. Мөн энэхүү уран бүтээлдээ продюссер, найруулагч, жүжигчин гээд голлох үүрэг гүйцэтгэх аж.Шинээр гарах түүний уран бүтээл нь кино урлагийн чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлж байгаа сурагтай. Н.Ялалтын шинэ уран бүтээлийн дүрийн сонголт сонин содон байх нь дамжиггүй. Гуравдугаар сард нээлтээ хийх уг кинонд хэн хэн ямар дүр бүтээсэн нь үзэгч бидний хувьд таавар болон үлдэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16381
0 эможи
keyboard_arrow_up