С.Вандан, Д.Дуламсүрэн нарын "Мартахгүй юмсан" тоглолт өнөөдөр болно

2015 оны 1 сарын 22

Монгол улсын гавъяат жүжигчин Вандан,  Дуламсүрэн нарын  “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай...” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.  Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучидын “Мартахгүй юмсан” тоглолт энэ сарын 22нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болох гэж байна. “Вансэмбэрүү”,”Бид мартахгүй″,”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ. Тэд "Мартахгүй юмсан" тоглолтынхаа дараагаар тэд зодог тайлна гэдгээ мөн мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16270
0 эможи
keyboard_arrow_up