"Консонанс" хамтлаг олон улсын фестивалд амжилттай оролцоод ирлээ

2015 оны 1 сарын 21

 С.Гончигсумлаагийн  нэрэмжит  Хөгжим  бүжгийн  коллежийнтөгсөгчид  Дуурь  бүжгийн  эрдмийн  театрын  Консонанс Оператик  Поп  хамтлаг Оросын холбооны соёлын  яамын төсөл Северо Байкальский хотод “Зах хязгааргүй хөгжим” нэрээр нэрлэгдсэн Олон улсын  VI-р  фестивальд амжилттай оролцоод иржээ.  

 Уг фестивальд  Лучано  Паваротти,  УитниХьюстон,  Сара Брайтман, Андреа Бочелли гэх мэт дэлхийн алдартай  дуучдын  сор бүтээлүүүдээс  дуулж улмаар олон улсын тайзнаа дуу хоолойгоо хүргэх зорилгодоо хүрч урагшилж яваа юм. Тус хамтлагийн залуус маань 2015 ондоо багтааж өөрсдийн анхний CD-гээ болон тоглолтоо хийхээр шаргуу хөдөлмөрлөсөөр 2 дахь шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ. Испаний хөгжмийн зохиолч Агустин Ларагийн Гранада хэмээх алдарт сонгодог бүтээлийг Консонансынхан  амьдруулжээ. Ингээд Гранада дууны клипыг хүргэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16194
0 эможи
keyboard_arrow_up