“S4” хамтлагийнхан сүүлийн шатанд шалгарчээ

2015 оны 1 сарын 21

Бээжин хотын төв телевизээс “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг томоохон нэр бүхий тэмцээн юм. Америк, Орос, Аргентин, Япон, Солонгос зэрэг орны уран бүтээлчид оролцож байгаа тус тэмцээнд эх ороноо төлөөлж “S4” хамтлагийнхан амжилттай оролцож байна. Тодруулбал, тэмцээний 10 шүүгчээс хамгийн өндөр оноог авч, шилдгийн шилдэг номер үзүүлсэн хамтлагаар шалгарч сүүлийн шатанд тэнцжээ. “You can” олон улсын дуучдын тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ сарын 24-нд Бээжин хотод болох бөгөөд хятад дуугаар өрсөлдөх юм. Дашрамд дурдахад, тус хамтлагийнхан “Нар минь байг” дууныхаа клипийг удахгүй үзэгчдэдээ хүргэж энэ жилдээ багтааж анхны цомгоо гаргахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16187
0 эможи
keyboard_arrow_up