Топ модель С.Ариунбилэг шинэ амрагтаа зодуулсан гэх мэдээлэлд хариулт өглөө

2015 оны 1 сарын 20

Топ модель С.Ариунбилэг нөхрөөсөө салж, шинэ амрагтай болсноо олноос нуугаагүй нэгэн. Топ хэмээх өргөмжлөл хүртсэнийхээ дараа хийсэн түүний энэхүү үйлдлийг олон нийт тийм ч таатай хүлээж аваагүй. Гэтэл дарин дээр давс гэгчээр саяхнаас топыг шинэ амраг нь олны нүдэн дээр зодсон, багагүй хардаж зовоодог гэх мэдээлэл гарах болсон.Тэгвэл энэхүү мэдээлэлд топ модель Г.Ариунбилэг хариулт өгсөн байна. Тэр "Өөрийнх нь амьдрал үнэ цэнэгүйдээ бусдын амьдралд атаархаж бачимдсандаа хушуу дүрж, худлаа ярьж яваа өчүүхэн дотортой хүн чи сонс!!!Тиймээ би сайн хүнтэй учирч хайрлагдсандаа азтай жаргаж яваа эмэгтэй, надад гар хүрэх нь битгий хэл хөлөөр минь газар гишгүүлж үзээгүй. Элдвээр цуурхал тараалаа гээд худал зүйл үнэн болохгүй. Цаашдаа ч жаргаж амьдрах болохоор өөрийгөө л хичээ" хэмээн хэн нэгэнд ханджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16149
0 эможи
keyboard_arrow_up