Залуусыг дугуйтай болзоонд урьж байна

2015 оны 1 сарын 20

Дугуйтай болзоо аяллыг хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдрөөр зохион байгуулах гэнэ.Тус аялал  нь Зайсангийн гүүрнээс-Тээврийн товчооны гүүр хүртэл  үргэлжлэх  гэнэ. "Аяллын маршрут  нь ямар ч бартаа саадгүй байна. Замын төгсгөлд асар майхнууд  барьж  түүнд үдийн хоол, вино, аарц, хөгжөөнт тэмцээнүүд зохиогдох юм. Хөтөлбөрийн үнэ 35.000 төгрөг. Энэхүү мөнгөнд хүн тус бүрт сайн чанарын унадаг дугуй, хөгжөөнт тэмцээний шагнал урамшуулал, халуун аарц, үдийн хоол, улаан вино, дурсамж, дугуйн механикч, хөтөч, зохион байгуулалтын зардлууд багтсан байгаа" гэж зохион байгуулагчийн зүгээс мэдээллээ. Гэгээн хайрын баярын өдрийн хайрттайгаа өвөрмөцөөр тэмдэглэхийг хүсвэл залуучуудын холбооны уг аялалд хосуудыг урьж байна. Төлбөрийг 5034301048 хаан банкны дансанд тушаана. Дансанд Өөрийн нэр, утасны дугаар, дугуйтай болзоо-гэж бичих хэрэгтэй гэнэ. Мөн МЗХ-ны 201 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгч болох юм  байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16108
0 эможи
keyboard_arrow_up