"Болор цом" Төв аймагт болно
2015 оны 1 сарын 19

Яруу найрагчдын шилдэгийг тодруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнгөрсөн жилүүдэд Эрдэнэт, Дархан, Архангай зэрэг нийт таван аймагт болж байсан билээ. Энэ жилийн хувьд Төв аймагт болохоор Монголын зохиолчдын эвлэл товвоо гаргажээ. Зуунмод сумын тайзнаа шилдэг 32 найрагч шүлгээ унших гэнэ. 32 дахь жилдээ болж буй “Болор цом”-ын эзэн найрагч ирэх сарын 14-нд буюу гэгээн хайрын өдрөөр тодрох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









16002
0 эможи