Морин хуурын концерт Н.Жанцанноровын тайлбартайгаар олонд хүрнэ

2015 оны 1 сарын 15

 Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”,  “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал “Адажио” Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм. “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох ба удирдаач Д.Түвшинсайхан, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцоно. Та монгол хөгжмөөрөө бахархаж  оюуны алжаалаа тайлаарай.

Тасалбарыг улсын Филармоний кассаар борлуулж байна. 70148012

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15849
0 эможи
keyboard_arrow_up