“Урлахуй” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

2015 оны 1 сарын 15

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд буюу өнөөдөр 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болох гэж байна. Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд дүрслэх урлагийн сургуулийг Г.Лхагвасүрэн багшийн урланд суралцаж төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж байна.. Эл үзэсгэлэн нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм. “Урлахуй” үзэсгэлэндээ тэрээр олон урсгал, чиглэл, техникийг харуулахыг зорьсон 30 гаруй бүтээлээ дэлгэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15822
0 эможи
keyboard_arrow_up