Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хамгийн зохимжгүй хувцаслаж ирсэн одод

2015 оны 1 сарын 14

Алтан бөмбөрцөг наадмын эргэн тойронд болсон үйл явдлуудын мэдээ үргэлжилсээр байна. Хамгийн сайхан хувцаслаж, улаан хивсний ёслолд хамгийн сайхан харагдаж байсан одуудыг нэрлэсэн байсан бол дараагийн мэдээлэл нь хамгийн тэнэг хувцасласан одуудыг нэрлэжээ. Алдартай дуучин эмэгтэй ч багтсан аж. 

 

Та бидний сайн мэдэх гайхалтай, өвөрмөц хоолойтой дуучин Лана Дел Рей энэ удаад тун ч зохимжгүй даашинзаар гангарчээ. Далайн ховор чулууны өнгөтэй энэхүү даашинз нь задгай энгэртэй, мөн туузан гоёлтой байсан аж. Өнгөнөөс өөр сайхан зүйл энэ даашинзанд бараг л байсангүй. Барууны хэв маягт тохирсон хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйгээр тодорч байсан дуучин бүсгүй өөрийн сайхан стильдээ "баяртай" гэж хэлсэн бололтой. 

 

 

 

Girls цуврал киноны од, зохиолч Лина Данем аялалын том цүнх шиг харагдаж байжээ. Нэвсгэр загвартай тус даашинз нь түүний том биеийг улам том мөн эв муутай харагдуулсан байна. 

 

Жүжигчин Росамунд Пайк мөн л утгагүй хувцасласан оддын тоонд багтжээ. Түүний өмссөн даашинз хэв загвар муутай байснаас гадна бараг л нүцгэн харагдуулсан байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15770
0 эможи
keyboard_arrow_up