"Монголоороо" төв нээнэ

2015 оны 1 сарын 14

Монголынхоо өв соёлыг дэлгэрүүлэх “Их Монгол” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж чадсан дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, тэрбээр  "Монголоороо" нэртэй шинэ төв нээхээр болсон тухайгаа мэдэгдсэн юм.  Тус төвийн зорилго нь орчин цагийн бохирдсон сэтгэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй залуусыг эртний Монголчуудын Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншлаас үүсэлтэй Бий биелгээ, Уртын дуу, Монгол бичиг, Баясуулан ариусахуй хичээлүүдийг зааж, сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархлыг сэрээхэд орших аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15741
0 эможи
keyboard_arrow_up