"Зууны манлай хос дуучин" МУГЖ Вандан, Дуламсүрэн нар "Мартахгүй юмсан" тоглолтоо хийнэ

2015 оны 1 сарын 13

Монгол улсын гавъяат жүжигчин Вандан,  Дуламсүрэн нарын  “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай...” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.  Монгол түмэнтэйгээ 40 жилийн турш уянгат дуу хуураараа хөглөгдөж яваа “Зууны манлай хос дуучид” маань “Мартахгүй юмсан” тоглолтоо хийхээр болсон байна. “Вансэмбэрүү”,”Бид мартахгүй″,”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаараа олны сэтгэлийг мялаасан тэднийг хүндлэхгүй байхын аргагүй билээ. Энэ сарын 22нд Монгол бөхийн өргөөнөө болох "Мартахгүй юмсан" тоглолтынхаа дараагаар тэд зодог тайлна гэдгээ мэдэгдлээ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15655
0 эможи
keyboard_arrow_up