Б.Солонго: Хүний нэр төрт халдсан гэх үндэслэлээр Н.Ган-Одыг шүүхэд өгсөн гэв

2015 оны 1 сарын 12

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" арав дахь удаагийн тэмцээнд Б.Солонго амжилттай оролцоод ирсэн.  Тэрбээр “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцсон  Н.Ган-Одыг шүүхэд өгнө хэмээв. Тодруулбал, Н.Ган-Одыг хүний нэр төрд халдсан, худал гүтгэлэгийн чанартай мэдээллийг олон нийтийн мэдээллээр цацсан гэх үндэслэлээр шүүхэд ханджээ.

Б.Солонго “Хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан төрийн албан хаагчид, олны танил хүмүүс, энгийн иргэний нэр төрд халдан, гүтгэж, гутаан доромжилно гэдэг Ганбууш мэтийн хүмүүсийн насанд байх үйлдэл биш. Миний хувьд үнэ цэнэтэй амьдралыг эрхэмлэдэг. “Хаан бууз” мэтийн газраар шөнө оройн цагаар зодоон хийж үйлчлүүлэх хүн би биш. Анужингийн захиалгаар утсан хүүхэлдэй шиг ийм юм яриад сууж байх гэж дээ. Тэр зодоон хийсэн хүн нь Чингэлтэй дүүрэгт хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. Ер нь хүний нэр хүндэд халдаж, 450 саяын үнэтэй мэс засал гэж ярьж суухаар тэр мөнгөөрөө байраа авмаар юм. Хатагтай Ганбууш минь таны бидний үйл хөдлөлийн ард ЛГБТ олон нийт хохирох ёсгүй" гэж цахим хуудаснаа нийтэлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15579
0 эможи
keyboard_arrow_up