"Монголын зохиолчдын эвлэл"-ийн байгууллага өнөөдөр 86 нас хүрч байна

2015 оны 1 сарын 09

1929 оны 1 дүгээр сарын 9-ны энэ өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг төлөөлөгчид өнөөгийн “Монголын зохиолчдын эвлэл”-ийг санаачлан үүсгэн байгуулж байсан билээ. Тэрбээр өнөөдөр 86 нас хүрч байгаа энэ түүхт өдөр Улсын Филорманы их танхимд “Алтан өд-2014” наадмыг нэр төртэйгээр зохион байгуулж байна. Тус наадам яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд шилгүүдээ тодруулж байгаа юм. Монголын минь олон сайхан уран бүтээлчид, зохиолчид энэ байгууллагатай амьдрал, уран бүтээл, зүрх сэтгэлээрээ холбогдож өнөөг хүртэл хөглөгдөж ирсэн билээ.  “Монголын зохиолчдын эвлэл”-ийн байгууллагадаа  энэ гайхамшигт түүхт өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд монголын ард иргэдийн оюуны их үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэрт тань чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15443
0 эможи
keyboard_arrow_up