Хүүхдийн урлагийн их наадам болно
2014 оны 4 сарын 15
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн бүх сумын сурагчдыг хамруулсан урлагийн тоглолтоос шалгарсан шилдэг үзүүлбэрүүдийг нэгтгэн “Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн их наадмыг Улаанбаатар хотод энэ сарын 27-нд зохион байгуулах гэж байна. Наадамд 300 гаруй хүүхэд оролцох аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1542
0 эможи