Тэшүүрийн аварга эмээ

2015 оны 1 сарын 09

Нийслэл хотод залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэг үеэ бодвол цөөнгүй байгуулагдах болсон. Тэдний нэг бол коток юм. Энэ жилийн хувьд Чингисийн талбайд хоёр коток иргэдэд үйлчилж байна. Уг хоёр коток  нэг цаг нь 1500, 3000 гэсэн хоёр өөр үнэтэй. Талбайд гулгаж байсан хүмүүс насны хувьд ихэвчлэн хүүхэд залуучууд байсан юм. Чадах чадахгүй өөр өөрсдийнхөөрөө гулгаж байгаа залуучуудын дунд 60 орчим насны эмээ маш сайн гулгаж байлаа. Ингээд эмээтэй цөөн хором ярилцсан юм. Эмээг Ж.Мадинаш гэдэг бөгөөд Баян-Өлгий аймагт иргэн. Нийслэлд өвөлжихөөр хүүхдийндээ ирээд байгаа гэнэ. Эмээгээс хаана гулгаж сурсан талаар асуухад “Сургуульд байхдаа нэгдүгээр ангиас наймдугаар анги хүртэл тэшүүрийн аварга болж, 1969 онд Баян-Өлгийд тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлж байсан. Тэр үед ийм сайхан тэшүүр байсангүй одоо бол сайхан болжээ. Сүүлийн 15 жил бараг гулгаагүй нийслэлийнхээ төв талбайд гулгаж байгаадаа баяртай" байна хэмээж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15419
0 эможи
keyboard_arrow_up