Монголыг гайхуулсан "My country like a Mosaic”

2015 оны 1 сарын 06

Монгол улс гадаадын улс орнуудад газрын доорх баялагаараа гайхагдаж байсан бол эдүгээ газрын дээрх баялаг болох онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, ард түмний аж амьдрал, ахуй онцлог, мөнх сарьдаг уулс, мөнхөд дуурсагдах эх орноороо гайхуулах цаг иржээ.

   Баруун европын улс орнуудад Монгол улсыг сурталчлах томоохон ажлын эхлэл болгон "My country like a Mosaic” нэртэй дан зургийн цомгоос бүрдсэн номыг бүх номын худалдаагаар худалдаалж эхэлснээс хойш гарсан долоо хоногтоо борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн нь барууны судлаач нарын анхаарлыг маш ихээр татаж байгаа гэнэ. Учир нь энэ номыг Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эмхлэн гаргасан нь олны анхаарлыг маш их татаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн 2013 онд “Оргил өөд” номоо англи хэл дээр орчуулан барууны зах зээл дээр гаргаж байсан билээ.

   Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн компани нь баруунд эхний тавд багтдаг томоохон компани бөгөөд тус компани нь барууны хэвлэлийн зах зээл дээр ном хэвлүүлэн борлуулахдаа маш өндөр шалгуураар бүтээлүүдээ шалгаруулдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15134
0 эможи
keyboard_arrow_up